Хууль эрх зүй
Нууцлалын бодлого
Talon платформ хүний хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах болон бусдад дамжуулах тухай. Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 сарын 20.
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү Нууцлалын бодлого нь Акт эм эн ХХК /цаашид «TALON», «бид» гэх/ talon.mn болон түүнд хамаарах үйлчилгээгээр дамжуулан хүний хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах болон бусдад дамжуулахыг тайлбарлана.
1.2. Энэ бодлого нь дараах үйл ажиллагаанд хамаарна:
- Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, нэвтрэх;
- Тасалбар захиалах, төлбөр баталгаажуулах, тасалбар хүргэх;
- Арга хэмжээнд нэвтрэх эрх шалгах;
- Буцаалт, төлбөрийн шалгалт, санал гомдол шийдвэрлэх;
- Заал, талбайн удирдлагын системээр хүний хувийн мэдээлэл боловсруулах;
- Вэбсайтын аюулгүй байдал, ажиллагааг хангах;
- Тусдаа зөвшөөрөлд үндэслэн сурталчилгааны мэдээлэл хүргэх.
1.3. Хувийн мэдээлэл гэж хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой мэдээллийг ойлгоно.
1.4. TALON нь мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, тухайлбал мэдээллийн эзний зөвшөөрөл, гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх, хуульд заасан үүрэг биелүүлэхэд шаардлагатай хүрээнд боловсруулна. Зөвшөөрөл шаардлагатай боловсруулалтад тусад нь зөвшөөрөл авна.
1.5. Вэбсайтаар зочилсон эсвэл энэхүү бодлогыг уншсан үйлдлийг бүх төрлийн мэдээлэл боловсруулалт, сурталчилгаа, гуравдагч этгээдэд дамжуулалтыг зөвшөөрсөн гэж тооцохгүй.
2. Мэдээллийг хэн хариуцах вэ?
2.1. TALON нь өөрийн хэрэглэгчийн бүртгэл, захиалгын үйлчилгээ, хэрэглэгчийн дэмжлэг болон өөрийн системийн аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл боловсруулалтыг хариуцна.
2.2. Арга хэмжээ зохион байгуулагч болон заал, талбайн оператор нь өөрийн тодорхойлсон зорилгоор мэдээлэл цуглуулж, ашиглаж байгаа тохиолдолд тухайн боловсруулалтаа хариуцна. Үүнд нэр заасан тасалбарын шаардлага, оролцогчийн бүртгэл болон өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл хамаарч болно.
2.3. TALON нь зохион байгуулагч эсвэл талбайн операторын өмнөөс мэдээлэл боловсруулах тохиолдолд талуудын гэрээ, баримтжуулсан заавар болон хууль тогтоомжийн хүрээнд ажиллана. Тухайн байгууллага мэдээлэл боловсруулах зорилго, шаардлагаа хэрэглэгчид мэдээлэх үүрэгтэй.
2.4. Зохион байгуулагч, талбайн оператор болон TALON-ы мэдээлэлтэй холбоотой үүрэг нь өөр өөр байж болно. Хэрэглэгч хүсэлтээ аль талд гаргахаа мэдэхгүй бол TALON-д хандаж тодруулж болно.
2.5. TALON өөрөө арга хэмжээ зохион байгуулагч эсвэл талбайн оператороор ажиллах бол энэ тухай тухайн үйлчилгээний хуудсанд мэдээлнэ.
3. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
3.1. Бүртгэл ба холбоо барих мэдээлэл
Бүртгэл үүсгэх, захиалга хүргэхэд шаардлагатай нэр, утасны дугаар, цахим шуудан, хэрэглэгчийн дотоод дугаар болон нэвтрэх эрхийн мэдээлэл.
Нас, төрсөн огноо зэрэг нэмэлт мэдээлэл шаардлагатай бол тухайн талбарын зорилго, заавал өгөх эсэхийг тайлбарлана.
3.2. Захиалга ба тасалбарын мэдээлэл
Захиалгын дугаар, сонгосон арга хэмжээ, огноо, суудал, тасалбарын төрөл, тоо ширхэг, үнэ, хөнгөлөлт, тасалбарын төлөв болон нэвтрэх эрхийн код.
Нэр заасан тасалбарын хувьд тасалбар ашиглах хүний нэр болон урьдчилан тайлбарласан бусад шаардлагатай мэдээллийг авч болно.
3.3. Төлбөр ба баримтын мэдээлэл
Төлбөрийн дүн, огноо, төлөв, төлбөрийн суваг, гүйлгээний лавлах дугаар, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн баталгаажуулалт.
Буцаалт хийхэд шаардлагатай бол данс эзэмшигчийн нэр, банк, дансны дугаар болон төлбөр төлөгчийг баталгаажуулах мэдээллийг авна.
Байгууллагын төлбөрийн баримт авах тохиолдолд байгууллагын нэр, регистрийн дугаар болон баримт гаргахад шаардлагатай мэдээллийг боловсруулна.
TALON хэрэглэгчээс банкны аппын нууц үг, нэг удаагийн гүйлгээний код, картын PIN болон CVV/CVC кодыг тусламжийн сувгаар шаардахгүй. Төлбөрийн хэрэгслийн мэдээллийг аль байгууллага хүлээн авч боловсруулахыг төлбөрийн хэсэгт тодорхой мэдээлнэ.
3.4. Нэвтрэх эрх шалгалтын мэдээлэл
Тасалбар шалгасан огноо, цаг, хаалга эсвэл шалгах цэг, шалгалтын үр дүн, тасалбарын ашигласан төлөв болон холбогдох үйлдлийн бүртгэл.
Эдгээрийг нэвтрэх эрх баталгаажуулах, давхар ашиглалтаас сэргийлэх, нэвтрэлтийн маргаан шалгах зорилгоор ашиглана.
3.5. Хэрэглэгчийн дэмжлэгийн мэдээлэл
Хэрэглэгчийн илгээсэн асуулт, гомдол, буцаалтын хүсэлт, хавсралт, харилцсан түүх болон шийдвэрлэлтийн мэдээлэл.
Баримт илгээхдээ асуудлыг шийдвэрлэхэд хамааралгүй хувийн мэдээллээ халхалж болно. Нэмэлт баримт шаардвал ямар мэдээлэл, ямар зорилгоор хэрэгтэйг тайлбарлана.
3.6. Техникийн ба ашиглалтын мэдээлэл
IP хаяг, хөтөч болон төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, хандалтын огноо, цаг, системийн алдаа, аюулгүй байдлын үйл явдал болон cookie, түүнтэй төстэй технологийн мэдээлэл.
Төхөөрөмжийн нарийвчилсан байршил зэрэг нэмэлт мэдээлэл ашиглах бол шаардлагатай зөвшөөрлийг тусад нь авна.
3.7. Байгууллагын хэрэглэгчийн мэдээлэл
Зохион байгуулагч, заал талбайн операторын ажилтны нэр, ажлын холбоо барих мэдээлэл, системд хандах эрх, үйлдлийн бүртгэл болон үйлчилгээний хүсэлт.
3.8. Зөвшөөрөл ба сонголтын мэдээлэл
Нууцлалын мэдэгдэл, зөвшөөрлийн хувилбар, зөвшөөрсөн эсвэл татгалзсан огноо, сурталчилгааны болон cookie-ийн сонголт, зөвшөөрлөө буцаасан бүртгэл.
4. Мэдээллийг хаанаас авдаг вэ?
4.1. Хэрэглэгч бүртгүүлэх, захиалах, төлбөр төлөх, хүсэлт гаргах үедээ өөрөө өгсөн мэдээллээс.
4.2. Платформ ашиглах үед үүсэх техникийн болон үйлдлийн бүртгэлээс.
4.3. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлэх төлбөрийн баталгаажуулалт болон буцаалтын мэдээллээс.
4.4. Тасалбар шалгах үед эрх бүхий нэвтрэх ажилтан, төхөөрөмжөөс үүсэх бүртгэлээс.
4.5. Зохион байгуулагч эсвэл талбайн оператороос гэрээ, хууль ёсны үндэслэлтэйгээр өгсөн оролцогч, байгууллагын хэрэглэгчийн мэдээллээс.
4.6. Өөр хүний нэр дээр тасалбар захиалахдаа хэрэглэгч тухайн мэдээллийг өгөх хууль ёсны үндэслэлтэй байх бөгөөд мэдээллийн эзэнд энэхүү бодлоготой танилцах боломж олгоно. Тухайн хүний өмнөөс тасалбар захиалсан нь сурталчилгаа хүлээн авах зөвшөөрлийг нь орлохгүй.
5. Мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?
5.1. Бүртгэл үүсгэх, хэрэглэгчийг таних, нэвтрэх эрхийг хамгаалах.
5.2. Захиалга үүсгэх, суудлыг түр хадгалах, төлбөр баталгаажуулах, тасалбар олгох, хүргэх.
5.3. Арга хэмжээнд нэвтрэх эрх шалгах, нэг тасалбарыг зөвшөөрөлгүй давхар ашиглахаас сэргийлэх.
5.4. Төлбөрийн зөрүү, давхар гүйлгээ, буцаалт, баримтын хүсэлт болон маргааныг шалгах.
5.5. Арга хэмжээний цуцлалт, хойшлолт, байршлын өөрчлөлт зэрэг захиалгад хамаарах мэдэгдэл хүргэх.
5.6. Хэрэглэгчийн асуулт, санал гомдолд хариу өгөх.
5.7. Системийн алдаа, зөвшөөрөлгүй хандалт, залилангийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, шалгах, аюулгүй байдлыг хангах.
5.8. Нягтлан бодох бүртгэл, татвар, хууль ёсны шаардлага болон эрх бүхий байгууллагын хүчинтэй шаардлагыг биелүүлэх.
5.9. Заал, талбайн системийн хэрэглэгчийн эрх, тасалбарын багтаамж, суудал, борлуулалт болон нэвтрэлтийг холбогдох гэрээний хүрээнд удирдах.
5.10. Хуульд нийцсэн үндэслэл, шаардлагатай зөвшөөрөлд тулгуурлан ашиглалтыг шинжлэх, үйлчилгээг сайжруулах. Боломжтой тохиолдолд хүнийг тодорхойлох боломжгүй нэгтгэсэн мэдээлэл ашиглана.
5.11. Тусдаа зөвшөөрөлтэй хэрэглэгчид шинэ арга хэмжээ, санал, урамшууллын мэдээлэл хүргэх.
5.12. Мэдээллийг анх тайлбарласан зорилгоос өөр зориулалтаар ашиглах шаардлагатай бол шинэ зорилго, хууль ёсны үндэслэлийг урьдчилан тодорхойлж, шаардлагатай зөвшөөрлийг авна.
6. Заавал өгөх ба сайн дурын мэдээлэл
6.1. Бүртгэл, захиалга, төлбөр, тасалбар хүргэлтэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг тухайн маягтад тэмдэглэнэ. Өгөхгүй бол холбогдох үйлчилгээг үзүүлэх боломжгүй байж болно.
6.2. Сурталчилгаа, нэмэлт профайл болон зайлшгүй бус шинжилгээнд зориулсан мэдээлэл, зөвшөөрлийг үндсэн үйлчилгээний шаардлагаас тусад нь авна.
6.3. Сурталчилгаанаас татгалзсан нь өмнө худалдан авсан тасалбар, захиалгын үйлчилгээ авах эрхэд нөлөөлөхгүй.
7. Мэдээллийг хэнд дамжуулж болох вэ?
7.1. Арга хэмжээ зохион байгуулагч, талбайн операторт: тасалбарын эрх баталгаажуулах, оролцогчийн шаардлага шалгах, нэвтрэх ажиллагаа, цуцлалт, буцаалт болон хэрэглэгчийн хүсэлт шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг.
Зохион байгуулагчид борлуулалтын тайлан авах боломж олгосон нь хэрэглэгчийн бүх хувийн мэдээллийг авах эрх гэсэн үг биш. Мэдээллийн хамрах хүрээг тухайн зорилго, гэрээ болон хуульд нийцүүлэн хязгаарлана.
7.2. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, банканд: төлбөр баталгаажуулах, гүйлгээ шалгах, буцаалт гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг.
7.3. Техникийн үйлчилгээ үзүүлэгчид: сервер, өгөгдөл хадгалалт, цахим шуудан, мессеж, хэрэглэгчийн дэмжлэг болон системийн хамгаалалтын үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг.
7.4. Мэргэжлийн зөвлөх, аудиторт: хууль ёсны шаардлага, нягтлан бодох бүртгэл, аудит эсвэл маргаан шийдвэрлэхэд шаардлагатай, нууцлалын үүрэгтэй хүрээнд.
7.5. Эрх бүхий байгууллагад: хуульд заасан үндэслэл, эрх хэмжээ, шаардлагын хүрээнд.
7.6. Хэрэглэгчийн тусдаа зөвшөөрсөн этгээдэд: зөвшөөрөлд тодорхойлсон мэдээлэл, зорилго, хугацааны хүрээнд.
7.7. TALON-ы өмнөөс мэдээлэл боловсруулдаг үйлчилгээ үзүүлэгчтэй мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, зөвшөөрөгдсөн ашиглалт болон устгалын шаардлагыг гэрээгээр зохицуулна.
7.8. Тасалбар худалдан авсныг зохион байгуулагч эсвэл түнш байгууллагаас сурталчилгаа хүлээн авах зөвшөөрөл гэж үзэхгүй. Ийм хэрэглээнд тусдаа хууль ёсны үндэслэл шаардлагатай.
8. Гадаад улсад мэдээлэл боловсруулах
8.1. TALON-ы ашигладаг сервер, цахим шуудан, мессеж болон бусад үйлчилгээний байршлаас шалтгаалан мэдээллийг Монгол Улсаас гадуур хадгалах, боловсруулах шаардлага үүсэж болно.
8.2. Хил дамнасан боловсруулалт хийх бол хүлээн авагч, улс, зорилго, мэдээллийн төрөл болон хамгаалалтын нөхцөлийг тодорхойлж, хуульд заасан шаардлагыг хангана. Зөвшөөрөл шаардлагатай тохиолдолд тусад нь авна.
9. Cookie ба түүнтэй төстэй технологи
9.1. Cookie болон түүнтэй төстэй технологийг дараах зориулалтаар ашиглаж болно:
- Зайлшгүй шаардлагатай: нэвтрэлт, хэрэглэгчийн сесс, захиалгын явц болон аюулгүй ажиллагаа;
- Сонголт хадгалах: хэл болон хэрэглэгчийн сонгосон тохиргоо;
- Шинжилгээ: хандалт, алдаа, ашиглалтын үзүүлэлт хэмжих;
- Сурталчилгаа: зарын үр дүн хэмжих, тохирох сурталчилгаа хүргэх.
9.2. Зөвшөөрөл шаардлагатай зайлшгүй бус cookie-г хэрэглэгч сонголтоо илэрхийлэхээс өмнө идэвхжүүлэхгүй. Cookie-ийн тайлбарт тухайн технологийн нэр, үйлчилгээ үзүүлэгч, зорилго, ажиллах хугацааг мэдээлнэ.
9.3. Хэрэглэгч хөтчийн тохиргооноос cookie-г устгах, хязгаарлах боломжтой. Зайлшгүй шаардлагатай cookie-г хаах нь нэвтрэлт, захиалгын ажиллагаанд нөлөөлж болно. Cookie-г устгах нь TALON-д өмнө өгсөн зөвшөөрлийг автоматаар цуцлахгүй. Зөвшөөрлөө цуцлах хүсэлтийг support@akt.mn хаягаар гаргаж болно.
10. Үйлчилгээний ба сурталчилгааны мэдэгдэл
10.1. Төлбөрийн төлөв, тасалбар, буцаалт, арга хэмжээний өөрчлөлт болон бүртгэлийн аюулгүй байдлын мэдээлэл нь үйлчилгээний мэдэгдэл байна.
10.2. Шинэ арга хэмжээ, санал, урамшууллын сурталчилгааг тусдаа зөвшөөрөл болон хуульд нийцсэн үндэслэлээр илгээнэ.
10.3. Сурталчилгаанаас support@akt.mn имэйл хаягт хүсэлт илгээн татгалзаж болно. Татгалзсан нь захиалга, аюулгүй байдалтай холбоотой шаардлагатай мэдэгдлийг зогсоохгүй.
11. Мэдээллийг хэр удаан хадгалах вэ?
11.1. TALON мэдээллийг цуглуулсан зорилго, гэрээний үүрэг, хуульд заасан хадгалалт болон маргаан шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанаас уртгүй хадгална.
11.2. Мэдээллийг дараах хугацаагаар хадгална.
| Мэдээллийн төрөл | Хадгалах хугацаа эсвэл тогтоох шалгуур |
|---|---|
| Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл | Бүртгэл идэвхтэй байх хугацаа; хаах хүсэлт баталгаажсанаас хойш 30 хоногт шаардлагагүй мэдээллийг устгах. |
| Захиалга, төлбөр, татварын баримт | Холбогдох хуульд заасан хугацаа болон шаардлагатай маргаан шийдвэрлэх хугацаа |
| Тасалбарын нэвтрэлтийн бүртгэл | Арга хэмжээ дууссанаас хойш 180 хоног; маргаантай хэсгийг шийдвэрлэгдэх хүртэл |
| Дэмжлэг, буцаалт, гомдлын материал | Хүсэлт хаагдсанаас хойш 180 хоног |
| Техникийн ба аюулгүй байдлын бүртгэл | Зөрчил шалгаж байгаа бол шаардлагатай хугацаа |
| Сурталчилгааны холбоо барих жагсаалт | Зөвшөөрөл хүчинтэй хугацаанд; татгалзлыг мөрдөхөд шаардлагатай хязгаарлагдмал бүртгэлийг тусад нь хадгалж болно |
| Зөвшөөрлийн нотолгоо | Зөвшөөрлийг нотлох болон хууль ёсны шаардлагад хэрэгтэй |
| Нөөц хуулбар | 90 хоногийн эргэлтийн мөчлөгөөр устгах |
11.3. Хадгалах шаардлага дууссан мэдээллийг устгах эсвэл хүнийг дахин тодорхойлох боломжгүй болгоно.
11.4. Шүүх, эрх бүхий байгууллагын шаардлага эсвэл шийдвэрлэгдээгүй маргаантай холбоотой мэдээллийг шаардлагатай хугацаанд тусгаарлан хадгалж болно. Энэ нь бүх мэдээллийг хугацаагүй хадгалах үндэслэл болохгүй.
12. Мэдээллийн аюулгүй байдал
12.1. TALON нь мэдээллийн шинж чанар, боловсруулалтын эрсдэлд тохирсон техникийн болон зохион байгуулалтын хамгаалалт хэрэгжүүлнэ.
12.2. Мэдээлэлд хандах эрхийг ажил үүргийн шаардлагаар хязгаарлаж, эрх бүхий ажилтан болон үйлчилгээ үзүүлэгчийн нууцлалын үүргийг тогтооно.
12.3. Хэрэглэгч нэвтрэх мэдээлэл, баталгаажуулах код болон тасалбарын QR кодоо хамгаална. Сэжигтэй нэвтрэлт, тасалбарын зөвшөөрөлгүй ашиглалт илэрвэл TALON-д нэн даруй мэдэгдэнэ.
12.4. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрвэл TALON нөлөөллийг тогтоох, хандалтыг хязгаарлах, эрсдэлийг бууруулах болон дахин давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авна. Хуульд заасан нөхцөл, журмын дагуу холбогдох этгээд болон эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
13. Хэрэглэгчийн эрх ба хүсэлт гаргах
13.1. Хэрэглэгч хуульд заасан хүрээнд дараах хүсэлтийг гаргаж болно:
- Өөрийн тухай мэдээлэл цуглуулсан, боловсруулж байгаа эсэхийг мэдэх;
- Мэдээллийн төрөл, эх сурвалж, зорилго, хүлээн авагч, хадгалах хугацааны талаар тайлбар авах;
- Өөрийн мэдээлэлтэй танилцах;
- Буруу, дутуу мэдээллээ засуулах, шинэчлэх;
- Зөвшөөрөлд үндэслэсэн боловсруулалтын зөвшөөрлөө буцаах;
- Хуульд заасан үндэслэлээр боловсруулалтыг зогсоолгох, мэдээллээ устгуулах;
- Эрх зөрчигдсөн гэж үзвэл гомдол гаргах.
13.2. Хүсэлтийг support@akt.mn имэйл хаягаар гаргана.
13.3. Бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй задруулахаас сэргийлж, хүсэлт гаргагчийг зохистой аргаар баталгаажуулна. Шаардлагагүйгээр иргэний үнэмлэхийн бүтэн хуулбар болон нэмэлт мэдээлэл шаардахгүй.
13.4. Хүсэлтэд хуульд заасан хугацаанд хариулна. Нэмэлт мэдээлэл шаардлагатай, хүсэлтийг бүрэн биелүүлэх боломжгүй эсвэл мэдээллийг хадгалах хууль ёсны шаардлага байгаа бол үндэслэлийг тайлбарлана.
13.5. Зөвшөөрлөө буцаасан нь буцаахаас өмнө хууль ёсоор хийсэн боловсруулалтыг хүчингүй болгохгүй. Мөн өөр хууль ёсны үндэслэлээр хадгалах шаардлагатай мэдээллийг автоматаар устгахгүй.
13.6. TALON-ы өмнөөс бус, зохион байгуулагчийн өөрийн зорилгоор боловсруулсан мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг тухайн байгууллагад шилжүүлэх шаардлагатай бол хэрэглэгчид мэдэгдэнэ.
13.7. Хэрэглэгч TALON-д хандахаас гадна эрх бүхий байгууллага, шүүхэд хуульд заасан журмаар хандах эрхтэй.
14. Бүртгэл хаах ба мэдээлэл устгах
14.1. Хэрэглэгч бүртгэлээ хаалгах хүсэлтийг support@akt.mn имэйл хаягт илгээж гаргана.
14.2. Бүртгэл хаах, сурталчилгаанаас татгалзах, тасалбарын захиалгыг цуцлах нь тусдаа үйлдэл байна. Бүртгэл хаах хүсэлт нь захиалгыг автоматаар цуцлах эсвэл төлбөр буцаах хүсэлт болохгүй.
14.3. Хүчинтэй тасалбар, шийдвэрлэгдээгүй буцаалт эсвэл маргаан байгаа бол бүртгэл хаахын өмнө тэдгээрт хэрхэн хандахыг хэрэглэгчид тайлбарлаж, зохих шийдлийг тохиролцоно.
14.4. Бүртгэл хаасны дараа зайлшгүй хадгалах шаардлагагүй мэдээллийг хадгалалтын хуваарийн дагуу устгана. Хуульд заасан үүрэг, төлбөрийн баримт, маргаантай холбоотой мэдээллийг шаардлагатай хугацаанд хязгаарлагдмал эрхээр хадгалж болно.
14.5. Нөөц хуулбар дахь мэдээлэл нь тогтоосон мөчлөгийн дагуу устах бөгөөд ердийн үйлчилгээнд дахин ашиглагдахгүй. Систем сэргээх шаардлага гарвал өмнөх устгал, хязгаарлалтын хүсэлтийг дахин хэрэгжүүлнэ.
15. Хүүхдийн мэдээлэл
15.1. Хүүхдийн мэдээллийг боловсруулахдаа хуульд заасан нас, эрх зүйн чадамж болон хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийн шаардлагыг баримтална.
15.2. Хүүхдэд зориулсан арга хэмжээний тасалбар захиалахад шаардлагатай мэдээллийг тухайн захиалгын үед тайлбарлаж, зорилгод шаардлагатай хэмжээнд авна.
15.3. Хүүхдийн мэдээллийг зохих үндэслэлгүйгээр өгсөн гэж эцэг эх, асран хамгаалагч үзвэл TALON-д хандаж шалгуулах, засуулах, устгуулах хүсэлт гаргаж болно.
16. Камер, зураг, дүрс бичлэг ба тусгай мэдээлэл
16.1. Тасалбарын QR код шалгах бүртгэл нь нүүр таних болон биометрийн боловсруулалттай адил биш.
16.2. Камерын хяналт, нүүр таних, биометрийн мэдээлэл эсвэл эрүүл мэндийн мэдээлэл ашиглах шаардлага гарвал хариуцах этгээд, зорилго, хууль ёсны үндэслэл, хадгалалт болон хэрэглэгчийн эрхийг тусдаа мэдэгдлээр тайлбарлаж, шаардлагатай зөвшөөрлийг авна. Энэхүү бодлого дангаараа ийм боловсруулалтын зөвшөөрөл болохгүй.
16.3. Зохион байгуулагч эсвэл талбайн оператор камер ажиллуулж, арга хэмжээний зураг, дүрс бичлэг хийж байгаа бол өөрийн мэдээлэл боловсруулах үүргийг хариуцаж, оролцогчдод зохих мэдэгдэл хүргэнэ.
17. Гуравдагч этгээдийн үйлчилгээ
17.1. Платформд банк, төлбөрийн үйлчилгээ, зохион байгуулагчийн сайт эсвэл бусад гуравдагч этгээдийн холбоос байж болно.
17.2. Хэрэглэгч тухайн үйлчилгээ рүү шилжиж, мэдээллээ шууд өгсөн тохиолдолд тухайн байгууллагын нууцлалын бодлого үйлчилнэ. TALON өөрийн хийсэн мэдээлэл дамжуулалтын хууль ёсны байдал, хамгаалалтыг хариуцах үүргээс чөлөөлөгдөхгүй.
18. Бодлогын шинэчлэл
18.1. Бодлого шинэчлэгдсэн тохиолдолд шинэчилсэн огноо, хүчин төгөлдөр болох хугацааг энэ хуудсанд байршуулна.
18.2. Цуглуулах мэдээлэл, ашиглах зорилго, хүлээн авагч эсвэл хэрэглэгчийн эрхэд нөлөөлөх чухал өөрчлөлтийг зохих сувгаар мэдээлнэ.
18.3. Шинэ боловсруулалтад зөвшөөрөл шаардлагатай бол хэрэглэгчээс дахин зөвшөөрөл авна. Платформыг үргэлжлүүлэн ашигласныг шаардлагатай тусгай зөвшөөрлийн оронд тооцохгүй.
19. Холбоо барих
Хувийн мэдээлэл, зөвшөөрөл, бүртгэл устгал болон энэхүү бодлоготой холбоотой хүсэлтийг:
- Мэдээлэл хариуцагч: АКТ ЭМ ЭН ХХК
- Регистрийн дугаар: 7028001
- Нууцлалын асуудал хариуцах цахим шуудан: support@akt.mn
- Албан ёсны хаяг: Улаанбаатар, БГД, 26р хороо, Уранган оффис
- Ажиллах цаг: Даваа-Баасан 09:00-18:00
Хүсэлт илгээхдээ холбогдох бүртгэлийн утас эсвэл цахим шуудан, хүсэлтийн агуулгыг бичнэ үү. Нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код, картын хамгаалалтын код болон тасалбарын QR кодыг нийтэд нээлттэй сувгаар бүү илгээгээрэй.
Асуулт байвал support@akt.mn хаягаар эсвэл Үйлчилгээний нөхцөл хуудсаар холбогдоно уу.