Таны баг олон систем, Excel файл, цаасан бүртгэл хооронд шилжих шаардлагагүй. Talon Hotel нь буудлын үндсэн үйл ажиллагааг нэг платформд холбож, мэдээллийг нэг эх үүсвэрээс удирдах боломжийг бүрдүүлнэ.
Буудлын үйл ажиллагааг нэг цонхноос бүрэн удирдаарай. Talon Hotel нь Talon Ecosystem-ийн бусад системүүдтэй шууд холбогдож, мэдээллийг давхардалгүй нэгтгэнэ.
Өрөөний ашиглалт, зочдын мэдээлэл, захиалга болон ажилтнуудын үйл ажиллагааг уялдуулж, ресепшнээс удирдлагын түвшин хүртэлх мэдээллийг бодит цагт хянах боломжийг бүрдүүлнэ.
Talon POS-той хамт ажиллахад зочны хоол, ундааны төлбөр шууд өрөөний төлбөр лүү бичигдэнэ. Talon Benefit CRM-тэй холбогдож, давтан ирэх боломжыг нэмэгдүүлнэ.
Talon Hotel захиалга, төлбөр, цэвэрлэгээ, тайланг нэг ажлын талбарт нэгтгэж, алдааг багасгаж, ресепшний хурдыг нэмэгдүүлнэ.
Talon Hotel нь хэрэглэгчийн үүрэгт тохируулан мэдээлэл болон үйлдлийн эрхийг хязгаарлана.
Өрөөний дүүргэлт, орлого, ADR, захиалга болон цуцлалтыг нэг дороос хянаж, буудлынхаа гүйцэтгэлийг өдөр, сар, хугацааны харьцуулалтаар үнэлнэ. Захиалгын эх үүсвэр болон борлуулалтын мэдээллийг харан бизнесийн шийдвэрээ бодит тоон мэдээлэлд тулгуурлан гаргана.
Өнөөдрийн ирэлт, гаралт, буудалд байгаа зочид, өрөөний төлөв, захиалга болон цэвэрлэгээний явцыг хяналтын самбараас харж, анхаарал шаардсан асуудлыг цаг алдалгүй илрүүлнэ.
Захиалга үүсгэх, check-in хийх, төлбөр авах, өрөө солих бүгд хэдхэн товшилтоор.
Аль өрөөг хэзээ цэвэрлэхээ мэдэж, дуусмагц төлвөө шинэчилнэ. Ресепшн шууд харна.
Төлбөрийн түүх, НӨАТ, үйлчилгээний хураамж, шөнийн аудитын тайлан бэлэн.
Хэрэглэгч үүсгэх, идэвхгүй болгох, үүрэг болон зөвшөөрөл тохируулах, системийн хандалт болон үйлдлийн түүхийг хянах боломжтой.
Talon Hotel бусад Talon системүүдтэй хэрхэн уялдаж ажилладаг тухай
Talon Hotel нь тусдаа системээр хязгаарлагдахгүй. Talon-ийн бусад бүтээгдэхүүнтэй холбогдсоноор буудлын борлуулалт, үйлчилгээ болон зочны мэдээллийг нэг экосистемд уялдуулан ажиллуулах боломжтой.
Talon Ecosystem-ийн бусад системүүдтэй танилцах